Хүмүүн байгаль хоёр амь нэгтэй болой. Аливаа угсаатны бүлэг, ураг
удам нь аж төрөн амьдарч ирсэн газар нутаг, уул ус, ургамал, амьтантай хүйн
холбоотой байж, түүндээ үндэслэсэн өвөрмөц өв соёлоо бүтээж, хайрлан
хамгаалж, хойч үедээ өвлөн уламжилж ирсэн байдаг нь жам ажээ.