“Ураг удам, нутаг усныхаа тахилга, шүтлэгт газруудаа эрхэмлэн дээдэлье” сэдэвт тэргүүн туршлагын уралдааны болзол


Зорилго. “Эх нутаг, өв соёлоо эрхэмлэн дээдэлье” Монгол түмний Аяны хүрээнд зарлаж байгаа “Ураг удам, нутаг усныхаа тахилга шүтлэгт газар нутгаа эрхэмлэн дээдэлье” сэдэвт тэргүүн туршлагын уралдаан нь
  • Байгаль дэлхий, өв соёлоо хайрлаж хамгаалах үзэл санаа, соёлын биет болон биет бус өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн Конвенциудын зорилго болон Соёлын өвийг хамгаалах тухай монгол улсын хууль, тогтоомжуудыг дэмжих, хэрэгжүүлэх;
  • Ураг удам, нэг нутаг усныхан өөрсдийн шүтээн газар нутгаа хайрлан хамгаалж, тахин дээдлэх замаар өвөг дээдсээс халуун амь бүлээн цусаараа хамгаалан тэмцэж өнөөгийн үедээ өвлүүлэн үлдээсэн газар нутаг, өв соёлыг хамгаалан дараа үедээ өвлөн уламжлуулахболон тахилгын зан үйлээ үлгэр жишээ үйлдэж байгаа шилдэг тэргүүн туршлагыг дэмжих, түгээн дэлгэрүүлэх;
  • Ард олон, ялангуяа залуу үеийнхэнд эх нутгаа, өв соёлоо гэсэн халуун эх оронч үзэл бодол, сэтгэл хүмүүжил төлөвшүүлж бөхлөх зорилготой билээ.

Хугацаа. Тэргүүн туршлагын уралдааныг 2019 оны Х-сарын 30-аас 2021 оны VI-сарын 1 хүртэлх хугацаанд зарлаж байна.


Санаачлагч,Зохион байгуулагч
  • ЮНЕСКО-ийн батламжит ТБББайгаль, соёлын өвийг хамгаалах сан
Хамтран зохион байгуулагчид
  • Засгийн газрын хэрэгжүүлэгч Агентлаг Соёл,урлагийн газар
  • Соёлын өвийн үндэсний төв
  • Ураг удам уламжлалын холбоо
  • МҮОНРТ
Хэн оролцох вэ? Уралдаанд:
  • Нэг шүтээн ТШГН-тай ураг удмын бүлэг хамт олон
  • Нэг шүтээн ТШГН-тай нэг нутаг усныхан (хэд хэдэнураг удмынхан хамтран тахин шүтдэг газар нутагтай)
  • Нэг шүтээн ТШГН-тай нэг багийнхан
Уралдаанд оролцогчид юу хийвэл зохих вэ?
  • “Эх нутаг, өв соёлоо эрхэмлэн дээдэлье” монгол түмний Аяны хүрээнд хэвшүүлбэл зохих дор дурдсан ёс заншил, зан үйлийг хэвшүүлэн бэхжүүлэх талаар тодорхой амжилтанд хүрч тайлагнасан байна. (Хэвшүүлбэл зохих 10 зүйлийг хавсаргав)
  • Тухайн бүлэг хамт олон (ураг удам, нэг нутаг усныхан, нэг баг) шүтээн газар нутгаа Улсын бүртгэл мэдээллийн санд бүртгүүлж, түүнийг хэрхэн хайрлан хамгаалж байгаа болон тахилгын зан үйлээ яаж сэргээж, баяжуулан хөгжүүлж, өвлөн уламжилж байгаа талаар соёлын өвийн улсын бүртгэл мэдээллийн санд тусгай батлагдсан маягтын дагуу уг ТШГНийн тодорхойлолтыг бүрэн дүүрэн үлгэр жишээ гаргаж, жил бүр баяжуулалт хийсэн байна. (Маягтыг хавсаргав).
  • Уралдаанд оролцогч уралдаанд оролцох өргөдлөө тусгай маягтын дагуу бичиж Зохион байгуулах Хороонд 2021 оны VI сарын 1-ний дотор ирүүлнэ. Өргөдлийг тухайн бүлэг хамт олны удирдагч /тэргүүн/ хамт олонтойгоо зөвлөлдсөний дараа бичиж дээр дурдсан Бүртгэл мэдээллийн сангийн бөглөсөн маягтын хамт ирүүлнэ. Тахилга, шүтлэгт газар нутаг, зан үйл, өвлөн уламжлагч хамт олны бүртгэлийн маягтын дагуу бичсэн тайлбар, зохион байгуулсан ажил, бүрэн дүүрэн бөглөсөн зэрэг нь уралдааныг дүгнэхэд үндсэн шалгуур болно.
  • Уралдаанд оролцогч ураг удам, нэг нутаг усны болон нэг багийн бүлэг хамт олон шүтээн газар нутгаа хайрлан хамгаалж байгаа болон тахилгын зан үйлийг үйлдэж байгаа тэргүүн туршлагаасаа 5-10 хүртэлх минутын видео бичлэг, 10-15 ширхэг сайн чанарын гэрэл зургийг өргөдөлдөө хавсарган ирүүлнэ.
  • Уралдаанд ирүүлэх өргөдөл, материалыг уг тахилгат газар нутаг оршиж байгаа сум, эсвэл багийн Засаг даргаас уг тэргүүн туршлагыг дэмжсэн албан бичгийн хамт ирүүлнэ.
  • Уралдаанд ирүүлсэн материал, видео бичлэг, гэрэл зургийг буцааж олгохгүй.


Уралдааны урамшуулал

  1. Тэргүүн байр - 1. (3 сая төгрөг) 
  2. Хоёрдугаар байр - 2. (тус бүр 1,5 сая төгрөг) 
  3. Гуравдугаар байр - 3. (тус бүр 500.000 төгрөг) 
  4. Тусгай байр - 15. (тус бүр 100.000 төгрөг)

Уралдаанд ирүүлэх өргөдөл, материалыг дор дурдсан хаягаар ирүүлнэ.
Хаяг: Чингэлтэй дүүрэг, Сүхбаатрын гудамж, 4-р хороо, 8/5 байр, 403 тоот
E-mail: burtgeltahilga@gmail.com
Утас: 99100184, 99180884, 99896231, 99158664