Тэрэлжийн мэдэгдэл


ЮНЕСКО-гийн Зүүн Азийн Шим Мандлын Нөөц Газрын Сүлжээ/EABRN/-ний 10 дахь хурал. Монгол улс. Тэрэлж. Байгалийн цогцолборт газар. 2007-IX-2-5

МонголулсыннийслэлУлаанбаатархот, Тэрэлжийнбайгалийнцогцолборт газарт Зүүн Азийн Шим Мандлын Нөөц Газрын Сүлжээний гишүүн Зургаан орны/Хятад, БНАСАУ, Япон, Монгол, БНСУ, ОХУ/ 27 төлөөлөгч, түүнчлэн Монгол улсын Засгийн газрын болон олон улсын, үндэсний ТББ-уудын олон шинжээч, монгол дахь Буддийн шашны сүм хийдийн удирдлага, ЮНЕСКОгийн Төлөөлөгчийн газар/Бээжин, Шинэ Дели,Парис/-ын төлөөлөгчид бид цугларан Зүүн Азийн Шим мандлын нөөц газрын сүлжээний 10 дахь хурлын гол сэдэв болох”Тахилгат газар нутгуудын хамгаалалт: Биологийн төрөл зүйлийг хамгаалахад түүний ач холбогдол” илтгэлийг хэлэлцэж, шим мандлын нөөц газрын үйл ажиллагааны талаархи улс улсын тайлан илтгэлийг танилцуулж, мөн Зүүн Азийн Шим мандлын нөөц газрын сүлжээнд холбогдох янз бүрийн асуудлыг хөндөн ярилцав.

Ажил хэрэгч, халуун дотно энэхүү ярилцагын эцэст Оролцогчид:
  1. Уулзалтыг зохион байгуулсан ЮНЕСКО-гийн МҮК, МАВ-ын Монголын Үндэсний хороо, Монгол улсын Байгаль орчны Яаманд талархлаа илэрхийлээд бас Зүүн Азийн Шим мандлын нөөц газрын сүлжээнд мэргэжлийн болон санхүүгийн дэмжлэг байнга үзүүлж байдагт БНСУ-ын Байгаль орчны Яаманд, зохицуулалтын нэгдсэн үйл ажиллагаа явуулдагт ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газарт талархаж байдгаа илэрхийлэв. 
  2. Гишүүн зургаан орны дунд МАВ-ын Үндэсний хороод, үндэсний холбогдох түншүүд, шим мандлын нөөц газрын менежерүүдээр дамжуулан БНСУ, Монгол улсын болон Зүүн Азийн Шим мандлын нөөц газрын сүлжээний веб сайтад орсон тэргүүний арга туршлага, шим мандлын нөөц газрын менежментийн асуудлаар туршлагаа хуваалцах, мэдээлэл солилцох, дамжуулах нэн шаардлагатай байгааг онцлон тэмдэглэв; 
  3. ЮНЕСКО болон Зүүн Азийн Шим мандлын нөөц газрын сүлжээний нарийн бичгийн дарга нарын газраас шим мандлын нөөц газарт тогтмол хугацаанд явуулж байдаг хяналтүнэлгээг газар дээр нь хийх удирдамж гаргах, шим мандлын нөөц газрын хяналт үнэлгээний тайланг EABR-ийн сүлжээний хурлуудын гол сэдэв болгох үүднээс сүлжээний гишүүдийг шим мандлын нөөц газрын менежментийн талаар бодитой, ажил хэрэгч тайлбар, зөвлөмж гаргуулахаар урив; 
  4. Зүүн Азийн Шим мандлын нөөц газрын сүлжээний НБДНГ-аар дамжуулан Хил дамнасан шим мандлын нөөц газрыг оруулаад ЮНЕСКОгийн MAB-ын шим мандлын шинэ нөөц газруудын номинацийг боловсруулж танилцуулахад техникийн тусламжаа нэмэгдүүлэхийг Дэлхийн Хүн ба Шим мандал/MAB/-ын сүлжээнээс хүсч байна; 
  5. Биологийн болон аюулд өртсөн, мөн нүүдлийн төрөл зүйлүүдийг бүс нутагтаа илүү идэвхтэй хамгаалахад хил дамнасан болоод тус тусын нутаг дэвсгэр дээрх нөөц газруудын хамтын ажиллагааг хөгжүүлэх үүргийг өөрсдөө хүлээв; 
  6. Бүс нутгийн төслүүд болон техникийн хамтын ажиллагааны бсудлах зорилгоор биологийн төрөл зүйлийг хамгаалах, тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр нэг талын болон олон талын бусад холбогдох байгууллагатай түншлэлийг цаашид бэхжүүлэхийг EABR-ын сүлжээний гишүүн орнууд болон НБДНГ-т уриалав; 
  7. Хамтран ажиллах, мэдээлэл хуваалцах зорилгоор дэд бүсийн болон бүсийн МАВ-ын бусад сүлжээнүүдтэй зохицон ажиллахыг Зүүн Азийн Шим мандлын нөөц газрын сүлжээний НБДНГ-т санал болгож байна; 
  8. Хүрээлэн буй орчныг хамгаалах зорилгоор Тахилгат газруудын олон улсын сүлжээ бий болгохыг Зүүн Азийн сүлжээний гишүүн орнууд, олон улсын бусад холбогдох байгууллагуудаас хүсэж байна. 
  9. ЗүүнАзийн сүлжээний улсуудаас байгалийн тахилгат газар нутгууд дээр хийсэн онцгой үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч, цаашид улам хөгжүүлэхийг хөхиүлэн дэмжиж байна. 
  10. Байгалийн тахилгат газруудын биологийн болон соёлын үнэ цэнийг хүлээн зөвшөөрөх асуудлаар ЮНЕСКО болон Олон улсын байгаль хамгаалах холбооны одоогийн хамтын ажиллагааг талархан хүлээн зөвшөөрч байна. 
  11. Шим мандлын нөөц газрыг, байгалийн тахилгат газруудын хамгаалалт ба менежементийн тухай Олон улсын байгаль хамгаалах холбоо/ЮНЕСКОгийн удирдамжийг шалган турших түшиц газар болгон МАВ-ын Зүүн Азийн шим мандлын сүлжээнд ашиглахаар хийсэн сонголтыг судлан үзэв. 
  12. Шим мандлын нөөц газрын менежерүүдийг Зүүн Азийн сүлжээний хурлуудад аль болох олноор оролцуулахыг дэмжин зөвшөөрөв. 
  13. Зүүн Азийн ландшафтуудын конвенцийг Зүүн Азийн тогтвортой хөгжлийн төлөө хүрээлэн буй орчныг хамгаалах тухай суурь конвенц байдлаар авч үзэн, хяналтад орсон байхаар боловсруулж бэлтгэх боломжийн талаар гишүүн улсуудтай холбоотой ажиллахыг Зүүн Азийн сүлжээний НБДНГ-т санал болгов. 
  14. Зүүн Азийн сүлжээний гишүүн улсуудын тусгай хорооны хуралдааны дараахь шийдвэр болон EARBN-ы 11дэх хурлыг зохион байгуулах боломжит газрын талаар тохиролцон зөвшөөрөв: 
а. Ротацийнзарчмаар, ЗүүнАзийнсүлжээнийдараагийнхурлыгБНАСАУ-д хийх ээлжтэй тохиролцов. БНАСАУ-ын МАВ-ын Хорооны төлөөлөгчид үндэсний байгууллагуудтайгаа зөвлөлдөж, Зүүн Азийн сүлжээний 11 дэх хурлыг зохион байгуулах боломжийн талаархи шийдвэрийг Зүүн Азийн сүлжээний НБДНГ-т мэдэгдэнэ.
б.Түүнчлэн БНХАУ Зүүн Азийн Шим мандлын нөөц газрын сүлжээний 11 дэх хурлыг 2009 онд өөрийн улсад зохион байгуулах саналыг тавьж, ЮНЕСКО- гийн Хятадын үндэсний комиссоор зөвшөөрүүлж батлуулсан байх шаардлагатай түүнийг тогтвортой нийгэм, экологийн тогтолцоо ба орон нутгийн төвшинд шийдэх боломж гэсэн сэдэвт хандуулах боломжтой гэж үзлээ.

Дэлхийн Шим мандлын нөөц газрын гурав дугаар их хурал:

а.Зүүн Азийн Шим мандлын нөөц газрын сүлжээний бүх гишүун улс энэ их хуралд оролцохыг чухалчлан дэмжив.
б. Зүүн Азийн сүлжээний үйл ажиллагааг бусад оронд явуулж, тэнд Зүүн Азийн сүлжээний тусгай чуулганыг шим мандлын нөөц газрын талаар тоо баримт, шим мандлын нөөц газрын менежментийн талаархи тухайн улсын хууль тогтоомжууд, улс орнууд дахь шим мандлын нөөц газруудын аололт, тулгарч буй бэрхшээл, өнөөгийн бүтэц зохион байгуулалтыг бүх гишүүн улс шийдэх, зохион байгуулах шаардлагатай гэж үзэв. в. Их хурлын дундуур тарааж өгөх хураангуй илтгэлийг товхимол байдлаар бэлтгэх 
г.Зүүн Азийн сүлжээний бодит үр дүнг Их хурлын бүх төлөөлөгчдөд хүргэн тараах

Зүүн Азийн Шим мандлын нөөц газрын сүлжээний 3 дахь удаагийн сургалт:

Шим мандлын нөөц газарт холбогдох тусгай асуудлууд дээр GIS технологийг ашиглах тухай. Зүүн Азийн сүлжээний төслийн НБДНГ Япон, Солонгос, ОХУ-д зориулж шим мандлын нөөц газруудын атласын хоёр дахь үе шатыг цааш үргэлжлүүлэх болно.

Зүүн Азийн Шим мандлын нөөц газрын сүлжээний гишүүн улсуудын шим мандлын нөөц газруудад явуулсан хяналт шалгалт:

Зүүн Азийн Шим мандлын нөөц газрын сүлжээний 11 дэх удаагийн хуралдааны үеэр Зүүн Азийн сүлжээний гишүүн улсуудаас шим мандлын нөөц газруудад хийсэн хяналт шалгалтын асуудлаар чуулганыг хуралдуулах нь зүйтэй гэж үзэв.